Уурхайн технологийн тэнхим

Уул уурхайн маркшейдер

Мэргэжлийн хувьд өндөр мэдлэг, дадал, эзэмшсэн бүтээлч сэтгэлгээтэй, инженерийн ёс зүйтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх, шийдвэр гаргах чадвартай, уурхайг нээхээс хаах болон уулын ажил явагдсан орон зайг нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагаанд маркшейдерийн хэмжилт, зураглал, инженерийн тооцоо, график хангамжийг бэлтгэхийн дээр нөөц ашиглалт, газрын хэвлийн ашигт малтмалыг бүрэн гүйцэд, иж бүрэн ашиглах үйл хэргийг удирдаж, уулын ажлын горимын биелэлтэнд хяналт тавих мэдлэг, ур чадвартай маркшейдер инженерийг бэлтгэнэ.

Bachelor

Programme educational objectives

  • 1

    Инженерийн суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн боловсрол эзэмшиж, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэл, хариуцлага сахилгыг дээдлэх, мэргэжлийн ёс зүйтэй удирдах албан тушаалд ажиллах хувь хүн болон төлөвшинө.

  • 2

    Цаг хугацаа, орон зайн мэдрэмж сайтай, хариуцлагаа ухамсарлах, нягт нямбай ажиллах чадвартай байхаас гадна мэргэжлийн хувьд тооцоолон бодох, график зураг үйлдэх, орчин үеийн техник багаж хэрэгсэл болон программ хангамжуудыг ашиглах, хэмжилт-боловсруулалт-зураглал, төлөвлөлт, судалгаа хийх чадвартай уул уурхайн маркшейдер инженер, мэргэжилтэн бэлтгэгдэнэ.

  • 3

    Уул уурхайн үйлдвэрлэлийг удирдан хөтлөн явуулах инженер болохоос гадна гүйцэтгэх шатны ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах, баг хамт олныг удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг эзэмшинэ.

  • 4

    Уул уурхайн бүхий л төрлийн үйлдвэрлэл төдийгүй зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллага, төр, нийгэм эдийн засгийн бүхий л шатанд ажиллах чадвартай түүнчлэн ахисан түвшний сургалтанд хамрагдах бэлтгэлийг хангасан инженерийн чадварыг эзэмшинэ.

Program information

Degree

Bachelor

Duration

—

Department

Уурхайн технологийн тэнхим

View