Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to events

"Монголын инновацын 7 хоног-2024" арга хэмжээний талаарх мэдээлэл хүргэж байна.

Starts
April 16, 2024 at 04:51 AM
2024 04 16t

"Монголын инновацын 7 хоног-2024" арга хэмжээний талаарх мэдээлэл хүргэж байна.

"Монголын инновацын 7 хоног"-ийн тухай: ШУТИС-иас анхлан санаачилж зохион байгуулж эхэлсэн "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ нь талуудын хамтын ажиллагааны хүрээнд өргөжин тэлсээр 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 7 хоногийн турш эрдэм мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нэмэгдүүлэх, үндэсний инновацын чадавхийг бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаануудыг нэгтгэн зохион байгуулдагаараа онцлогтой.

Энэ удаагийн "Монголын инновацын 7 хоног-2024" арга хэмжээний хуваарийг хүргүүлж байна.

4 сарын 22, Даваа гариг

  • "ICIED" буюу "International Conference on Innovation and Entrepreneurship Development" олон улсын хурал , ШУТИС-ийн 8 дугаар байрны 12 давхарт болно. Хурлын вэб хуудас
  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга эхлэнэ. ГҮЮГ Метаверс (guyuk.mn)
  • "Соёлын бүтээлч үйлдвэрлэл -2024", СУИС

4 сарын 23, Мягмар гариг

4 сарын 24, Лхагва гариг

  • "Erdem hackathon" арга хэмжээ эхлэнэ. Тус уралдаан нь оюуны өмч эзэмшдэг судлаачдад инновацын төслийн гарааны санхүүжилт олгох старт-ап уралдаан юм. Бүртгэл 4 сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд 2-р шатанд шалгарсан багууд Эрдэнэт хотод сүүлийн шатандаа өрсөлдөх юм. ЭРДЭМ ХАКАТОН-д яаж оролцох вэ? Багш, судлаачид оролцоход нээлттэй уралдаан юм.

4 сарын 25, Пүрэв гариг

  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга үргэлжлэнэ. ГҮЮГ Метаверс (guyuk.mn)
  • "Erdem hackaton" болон "MUST Start-Up" арга хэмжээнүүдийн ментор арга хэмжээ үргэлжилнэ.

4 сарын 26, Баасан гариг

  • "Инновацын түншлэл" үндэсний форум Эрдэнэт хотод зохион байгуулагдана. ШУТИС-иас зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүн, нэгжийн төлөөллийг бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний албаар дамжуулан бүртгэж байна.
  • "Инновацын бүтээлийн үзэсгэлэн" Эрдэнэт хотод болох форумын үеэр багш, судлаачдын судалгааны үр дүнг танилцуулах үзэсглэн болно.
  • "Start-Up Grind" арга хэмжээ: Гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцдаг чөлөөт арга хэмжээ болох Grind нь Эрдэнэт хотод зохион байгуулагдана.
  • "AGRI SHOWCASE" Хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох арга хэмжээ Эрдэнэт хотод зохион байгуулагдана.

4 сарын 27, Бямба гариг

  • "Startup Challenge Mongolia" 300 сая төгрөгийн шагналын сантай олон улсад Монгол улсаа төлөөлөн оролцох старт-Апыг шалгаруулах арга хэмжээ: Бүртгэл 4 сарын 21-нийг хүртэл явагдана. www.startupchallenge.mn
2024 04 16q2024 04 16r2024 04 16s

ШУТИС, Эрдэм шинжилгээ, инновацын баг