Back to events


“НИТОТЕХ” & “АНДОРЕАН” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН БИЧИГ БАЙГУУЛЛАА
Starts
March 4, 2022 at 09:51 AM

“НИТОТЕХ” & “АНДОРЕАН” ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН БИЧИГ БАЙГУУЛЛАА
2022-3-2
Геологи, Уул Уурхайн Сургуулийн захирал док (PhD), дэд проф К.Хавалболот, ЭНбДарга док (PhD), дэд проф П.Нарантуяа; Геодезийн салбарын эрхлэгч доктор (PhD) Э.Ганзориг; “НИТОТЕХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай;“АНДОРЕАН” ХХК-ийн Ч.Эрдэнэтуяа нар 2022-оны 3-р сарын 2-ны өдөр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.


Энэхүү санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдийн хамтран ажиллана. Үүнд:
“НИТОТЕХ” ХХК-ийн дараах чиглэлээр:
- Салбарын мэргэжилтнүүд, талуудын хүний нөөцийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах ажлыг хамтын хяналт, оролцоотой хэрэгжүүлэх;Сургуулийн болон бизнесийн үйл ажиллагааны хүний нөөцийн холбогдолтой үйл ажиллагааг дижиталчлах техник, технологийн шийдлийг шинэ платформоор дамжуулан нэвтрүүлэх, хөгжүүлэхэд хамтрах, турших, хэрэгжүүлэх; Найдвартай, итгэлтэй, эерэг соёлтой байгууллагын мэдээллээр оюутнуудыг хангах, цагийн ажилд зуучлах замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;Шинэ төгсөгчид болон одоо сурч байгаа оюутнуудыг ажлын байраар хангах, шилдэг төгсөгчдийг ажлын байранд зуучлах, одоо сурч байгаа оюутнуудыг дадлага ажилд зуучлах; Хамтарч зах зээлийн судалгаа төсөл, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, гүйцэтгэх;Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад салбар, мэргэжил сурталчлах, авъяас сонирхлыг нь дэмжих;Багш, ажилтан, төгсөгчдийн хамтарсан сургалт, уулзалт, лекц хамтарч зохион байгуулах, томоохон арга хэмжээ, уулзалт, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах; Нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын өнөөгийн нийгэмд хүчтэй нөлөөлөхүйц ажлуудыг хамтран санаачлан хэрэгжүүлж, түүндээ оюутан суралцагчид, төгсөгчдийг идэвхтэй хамруулж, төлөвлөн зохион байгуулах; Талуудын нөөц, эх сурвалжийг харилцан тохиролцсоны үндсэн дээр зохистой ашиглах, үр ашигтай хамтран ажиллах; (номын сан, анги танхим, техник хэрэгсэл, хүний нөөц, г.м.)Талууд хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тус тусын мэдээллийн сувгаар олон нийтэд түгээх;
“АНДОРЕАН” -ХХК-тай дараах чиглэлээр:
- Хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх;Талууд шинэ технологи, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах; Компанийн гаргасан нөхцөл, шаардлагыг хангасан оюутан, суралцагчдыг компанид үйлдвэрлэлийн дадлага хийлгэх замаар сургалт үйлдвэрлэлийг уялдуулах;Судалгаа хөгжүүлэлт хийлгэхээр сургууль, түүний харьяа лабораторид захиалга өгөх, тухай бүрт нь холбогдох гэрээ байгуулж, судалгаа хөгжүүлэлт хийх хөлс зэрэг нөхцөлүүдийг тусгайлан тохиролцох;Талуудын зохион байгуулж буй маркетинг, олон нийтийн арга хэмжээнд хамтран оролцох;ШУТИС-аас шинээр үүсэн гарч буй гарааны компаниудыг дэмжин хамтран ажиллах;