Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to events

“SCOPUS” Мэдээллийн санд хэвлүүлсэн бүтээлд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement) гэрээг байгууллаа

Starts
February 14, 2025 at 11:35 AM
2025 02 14d

Төрийн өмчийн зургаан их сургуулиуд 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Олон улсын “Scopus” мэдээллийн санд хэвлүүлсэн бүтээлд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement) гэрээнд ШУТИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, МУБИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, АШУҮИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ХААИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, СУИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатартай гарын үсэг зурж, талууд хамтран ажиллахаар боллоо.

2025 02 14a

Гэрээний хүрээнд МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, СУИС-ийн эрдэмтдийн “Scopus” мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүл, ном, хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн бүтээлүүдэд байгууллагын нэрийн баталгаажуулалт (profile refinement)-ыг 2025 оны 9 дүгээр сард багтаан гүйцэтгэх ба нэрийн баталгаажуулалт хийхэд шаардлагатай хэвлэгдсэн бүтээлийн өгөгдөл цуглуулах, нэгтгэх, боловсруулах, улмаар эрдэм шинжилгээний бүтээл тус бүрийн зохиогчийн харьяалагдах байгууллагын нэрийн зөрүүтэй байдлыг арилгах зэрэг өөрчлөлт бүрэн хийгдэх юм.

2025 02 14b

Мөн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд бүтээлд өөрийн болон байгууллагын нэрээ хэрхэн бичих, энэ чиглэлээр цаашид анхаарах тухай товч удирдамжийг оюутан, судлаач, багш нартаа зориулан хамтран гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

2025 02 14c

Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний тэргүүлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хэвлэгдсэн бүтээлийн үр нөлөөг байгууллагын түвшинд сайжруулалтхийх энэхүү төсөл нь эдгээр байгууллагуудыг дотоодын болон олон улсын түвшинд үнэлгээ хийлгэх, эрэмбэ тогтоолгох, өрсөлдөх чадвараа сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба