Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to events

ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна

Starts
January 11, 2024 at 01:11 PM
default

ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна

2024 01 11n

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистр, түүнээс дээш зэрэгтэй.
  • Дипломын голч дүн бакалаврын зэрэг 3.0-аас, магистрын зэрэг 3.2-оос тус тус доошгүй үнэлгээтэй байна.
  • Докторын зэрэгтэй, их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
  • Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг.
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай.
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий, бүрэн бөглөсөн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэрэг, цолны дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

ШУТИС-ийн Хүний нөөцийн алба

Утас: 11-326409, 11-322393