ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна

ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна.
ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.
Таны ирүүлсэн өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.
Хамрах хүрээ
ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, ажилтан.
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:
- Техник технологи
- Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан
- Нийгэм, хүмүүнлэгийн ухаан
Тавигдах шаардлага:
- Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
- Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
- Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
- ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах Холбоос: https://research.must.edu.mn/page/104 Өгүүлэл бичих (template DOCX) загвар ашиглах
- Хуудасны тоо 5 аас хэтрэхгүй байх
Хугацаа
- Өгүүлэл хүлээн авах: 2023.09.01-2023.09.25
- Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2023.09.01-2023.09.25ЭШ-ний албанд бүтээлийн хуулбарлалтыг шалгаж хариу мэдэгдэх болно.
- Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2023.09.25-10.09
- Өгүүлэлд засвар оруулах: 2023.10.10-10.12
- Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.10.13-10.25
Өгүүллийг: 2023 оны 09 сарын 25-ны дотор batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.
Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр Утас: 88010302