Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Аймаг, орон нутагт хөтөлбөр, мэргэжлээ сурталчлах ажлаар яваад ирлээ

May 21, 20193 min read

Аймаг, орон нутагт хөтөлбөр, мэргэжлээ сурталчлах ажлаар яваад ирлээ

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх багш, доктор (PhD), профессор Ж.Цэвээнжав, Монгол улсын Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, геологи-уул уурхайн “Дун-эрдэнэ” ХХК-ны Ерөнхий захирал, доктор, Зөвлөх инженер, ШУТИС-ийн Хүндэт профессор Л.Лхагвасүрэн, худаг усны өрөмдлөгийн “RET drilling” компаний захирал С.Рэнцэндорж, Газрын тос, өрөмдлөгийн салбарын сургалтын мастер Б.Мөнх-эрдэнэ нар 2019-05-02-04 -ний өдрүүдэд Говьсүмбэр,Дорноговь аймгийн Сайншанд хотын ерөнхий боловсролын 1-р сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Зүүнбаян, Бор-Өндрийн ерөнхий боловсролын дунд сургуульд Өрөмдлөг, Газрын тосны инженерийн мэргэжлүүдийг сурталчлах ажлаар явав. Энэ ажлыг Дун-Эрдэнэ-Улз ХХК -ивээн тэтгэж (3.000.000₮), 1500 гаруй км замыг туулж, ЕБС-ийн 150 гаруй сурагчдад мэргэжлээ сурталчилж, сурталчилгааны материал тараасан.

Зүүн гар талаас Л.Лхагвасүрэн, Ж.Цэвээнжав,Б.Мөнх-Эрдэнэ, С.Рэнцэндорж

Дорноговь аймгийн Сайншанд хотын ерөнхий боловсролын 1-р сургууль

Зүүнбаянгийн ерөнхий боловсролын дунд сургууль​

Ж.Цэвээнжав Бор-Өндрийн ерөнхий боловсролын дунд сургууль дээр

Л.Лхагвасүрэн. Говьсүмбэр аймгийн 1-р сургууль дээр