Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

АНУ-ын Пенсильванийн Их Сургууль болон ШУТИС хамтран олон улсын семинар зохион байгууллаа

July 19, 20252 min read
2025 11 24 185818

Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засаг, менежмент, хууль эрх зүй, тогтвортой хөгжлийн хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль нь АНУ-ын Пенсильванийн Их Сургуультай хамтран “Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарыг 2025 оны 7-р сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

2025 11 24 185818

Энэхүү семинарт Монгол, АНУ, Украйн, Пакистан, Тажикстан орны эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлсэн бөгөөд манай орны Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, ШУТИС, МУИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн эрдэмтэн багш, инженерүүд оролцов.

Семинарын үеэр АНУ-ын Пенсильванийн Их Сургууль болон ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2025 11 24

ГУУС