Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Зарлал

Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар

February 28, 20222 min read
063f901970863453a6fd958704ff941d

Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар

2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусгагдсаны дагуу ШУТИС-ийн “Эрдмийн чуулган” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон 4-р сард зохион байгуулдаг.

Иймд манай сургуулийн хувьд бакалавр оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг 2022 оны 3-р сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Үүнтэй уялдуулан салбарууд дотроо бакалавр оюутны ЭШХ-г зохион байгуулж 1, 2, 3-р байранд орсон оюутны мэдээллийг өгүүллэг, (ШУТИС-ийн ЭШ-ний өгүүллийн шинэчилсэн загварын дагуу бичих) илтгэлийн (судалгааны өгүүллээр хийгдсэн) хамтаар 2022 оны 3-р сарын 15-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Салбар дотор зохион байгуулагдах хурлын комиссыг гарган ЭНБД-аар батлуулан ажиллах бөгөөд, ГУУС-ийн хэмжээний ЭШХ-ын комисст ажиллах багшийн нэрсийг удахгүй авна.

Жич: ЭШХ-ыг зохион байгуулах хэлбэрийг (цахим/танхим) зарлах бөгөөд, ЭШӨ-ийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр байршуулна. Хурлын өрөө танхимийг тухай үед нь зарлана....

ГУУС, ЭБИС