Back to news
Мэдээ
Чех улсын Гадаад явдлын яамны шагнал “Масарикийн медаль"-иар О.Гэрэл багш шагнагдав
August 24, 20211 min read

Геологи, уул уурхайн сургуулийн Геологийн шинжлэх ухааны төвийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийг соёрхолт, шинжлэх ухааны доктор, дэлхийн геологийн конгрессын дэд ерөнхийлөгч асан профессор О.Гэрэл 8 сарын 17-нд 80 насыг зооглож байна.
Тэр Европын алдартай Карлын Их Сургуулийг 1965 онд геологич мэргэжлээр дүүргэсэн юм. Саяхан Чех улсын Гадаад явдлын яамны шагнал болох “Масарикийн медаль"-иар шагнагдсан.
ГУУС