Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
"ГЕОДЕЗИ 2024" улсын олимпиадыг ШУТИС-ийн хүндэт профессор, доктор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгон 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. "ГЕОДЕЗИ 2024" улсын олимпиадад “Геодези” хөтөлбөрөөр суралцдаг, геодезийн шинжлэх ухааныг судалдаг ШУТИС-Барилга, архитектурын сургууль, ШУТИС-Геологи, уул уурхайн сургууль, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Үндэсний техникийн их сургууль, Төмөр Замын Дээд сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Рояаль Олон Улсын Их Сургууль, ШУТИС-ийн Коосен зэрэг 9 их, дээд сургуулийн 24 багийн 144 оюутан 32 багшийн удирдлага дор оролцлоо.
Олимпиадыг дараах байгууллагууд ивээн тэтгэн, хамтран зохион байгууллаа. Үүнд:
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, Уул уурхайн сургууль (ШУТИС-ийн ГУУС).
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ).
- Монголын Геодези, Фотограмметр, Зураг Зүйн Холбоо (МГФЗЗХ) .
- Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн гэр бүл, үр хүүхэд.
- ШУТИС-ийг 2001 оны Геодези, сансрын геодези хөтөлбөрөөр төгссөн төгсөгчид.


Олимпиадыг агуулгын хүрээнд “Геодезийн шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадвар эзэмшилт” зэргээс нь хамааруулан 2 түвшинтэй зохион байгуулж I түвшинд 20 баг, II түвшинд 4 баг оролцож авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьлоо.

Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” олимпиадын:
“I түвшин”-ний ангилалд 20 баг өрсөлдсөнөөс:
1-р байранд ҮТИС-ийн “Огторгуй-2” баг;
2-р байранд ТТДС-ийн “Огторгуйн хэмжигчид” баг;
3-р байранд ШУТИС –ийн “Surveyor ninja’s” баг;
“II түвшин”-ний ангилалд 4 баг өрсөлдсөнөөс:
1-р байранд ШУТИС-ийн “Daizo” баг;
2-р байранд ШУТИС-ийн “Land administration” баг;
3-р байранд ШУТИС-ийн “Synergy” баг тус тус шалгарав.
Геодезийн олимпиадын даалгаварт:
- Гадаа талбайд хэмжилт хийх,
- Суурин боловсруулалт хийх,
- Даалгаврын үр дүнг илтгэх,
Бодлого болон асуултад хариулах гэсэн цогц даалгаврыг 6 хүний бүрэлдэхүүнтэй багаар гүйцэтгэдэг нь оюутны мэдлэг, ур чадварыг сорьж чаддаг онцлогтой.
Олимпиадын мэдээ, фото дeрангаар:






