Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт” сэдэвт семинари зохион байгууллаа.

May 17, 20242 min read
112233

Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт”

сэдэвт семинари зохион байгууллаа.

ГУУС, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас 2024-05-11-с 2024-05-22 хооронд уг мэргэжлээр төгсөгчдөд зориулж “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт”, оюутнуудад зориулж “ПЛС, давтамж хувиргагч”-ийн лабораторийн сургалт, дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж “Тогтвортой хөгжил - мэргэжлийн мэдээлэл”, “Автомажуулалт мэргэжлийн чиг хандлага” семинарийг амжилттай зохион байгуулж байна.

112233image 20240517200949 1

Төгсөгчдөд зориулсан семинарийн үеэр

ГУУС-ийн оюутнуудад, Багануур дүүрэг, Орхон аймгийндунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтэд (МЭИТМЭ)-ийн нэгдсэн холбоотой хамтран дээр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Багануур болон Орхон аймагт зохион байгуулагдах семинари хэлэлцүүлэгтэй зэрэгцүүлэн ЭБИС-ын “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” хөтөлбөрүүдийг танилцуулж, брошур тарааж мэргэжил сурталчиллаа.

.

ГУУС, ЭБИС