Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Геодезийн багажуудыг шинээр сургалтанд хэрэглэж байна.

April 5, 20162 min read
68d6decd27f6aa403abfbf805b98d41df30c33ca1122

2015-2016 оны хичээлийн жилд 47 сая төгрөгийн өртөг бүхий “DE 2A” 2-н секундын нарийвчлалтай электрон теодолит, “DE 5A” 5-н секундын нарийвчлалтай электрон теодолит, “DSZ3-32X” автомат нивелир, “ТТ1100” трасс хайгч, “e Trex 10” гар GPS зэрэг геодезийн багажуудыг шинээр сургалтанд хэрэглэж байна.

Электрон теодолит DE 2А-г хэвтээ өнцөг, зай ба өндөр хэмжих, зураглалын сүлжээ байгуулахад, автомат нивелир DSZ3-A32-г өндөржилт хэмжих, геометрийн IV ангийн нивелирдлэг хийх, квадрат нивелирдлэг хийхэд, трасс хайгч “ТТ1100”-г гүйцэтгэлийн зураглал үйлдэх үеийн газар доорх бүх төрлийн трассыг хайхад, “e Trex 10” гар GPS-г геодезийн хатуу цэгийг хайж олох, аялалын маршрут гаргахад зориулагдсан багаж юм.

Тус багажууд нь Геодезийн багаж судлал, Геодезийн хэмжилт боловсруулалт, Геодезийн сүлжээ, Топографийн үндэстэй геодези, Байрзүйн үндэстэй геодези, Барилгын геодези, Инженер гоедези I, Инженер гоедези II, Том масштабын байрзүйн зураг үйлдэх төсөл, Геодезийн дадлага I, Барилгын геодезийн дадлага зэрэг хичээлүүд дээр нийт 1400-н оюутанд ашиглагдаж байна.

68d6decd27f6aa403abfbf805b98d41df30c33ca11223344(1)