Back to news


Мэдээ
ГУУС-ИЙН ОЮУТАН САМБО БѲХИЙН ѲСВѲР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
November 15, 20192 min read

ГУУС-ИЙН ОЮУТАН САМБО БѲХИЙН ѲСВѲР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2019 оны 10 дугаар сарын 10-аас 14-ний өдрүүдэд Узбекстан улсын Ташкент хотод зохион байгуулагдсан Самбо бѳхийн ѳсвѳр, залуучуудын “Дэлхийн аварга шалгаруулах -2019” тэмцээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн “Уул уурхайн маркшейдер” хөтөлбөрийн I ангийн оюутан Бямбадоржийн Жигжиддорж өсвөрийн ангиллын эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртлээ.
Оюутан Б.Жигжиддорждоо ШУТИС-ийн төдийгүй Монгол улсын нэрийг өндөрт гарган амжилттай оролцсонд нь баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
Зураг 1. Зүүн талаас Элизбар Туркиа /Гүрж/, Абулмуслим /ОХУ/,

Алиа Сартов /Кыргыз/, Бямбадорж Жигжиддорж /Монгол/
