Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД ОЮУТАН ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

January 20, 20163 min read

Японы Нагояа Их Сургууль "Докторгарц" (PhD Gateway) ахисан түвшний тэргүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2013 оноос Улаанбаатар хотод “Environmental assessment in Ulaanbaatar” сэдвээр оюутны хээрийн судалгаагШУТИС болон МУИС-тай хамтран амжилттай зохион байгуулж байна.

Оюутны хээрийн судалгааг 2016 оны 03 сард дөрөвдэх жилдээ зохион байгуулах гэж байгаа тул оролцуулахыг хүссэн оюутны саналаа ирүүлнэ үү.

ШУТИС-с 4 оюутан багшийн тодорхойлолт болон оюутны англи хэлний түвшинд тулгуурлан сонгон шалгаруулж оролцуулна.

Судалгааны ажлаар Улаанбаатарын хотын агаарын бохирдол, бохирдлын эх үүсвэрийг судлах үүднэс:

  • цасны дээжлэлт хийх
  • дээжиндээ химийн шинжилгээ хийх
  • шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, дүнгэлт гаргах
  • байгал орчны бохирдол, хяналтын тухай хууль, дүрмийн тухай лекц сонсох
  • хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ

Судалгаанд оролцох хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:

  • Англи хэл дээр хэлэлцүүлэг өрнүүлэх, илтгэл тавих чадвартай байх
  • Мэргэжил хамаарахгүй, аль ч мэргэжлээр суралцаж буй оюутан хүсэлтээ гаргах боломжтой

Судалгаанд оролцуулах хүсэлтэй оюутныCV (англи хэл дээр) болон багшийн тодорхойлолтынхамт цахим шуудангаар ирүүлнэ үү.

Судалгаахийгдэххугацаа: 2016 оны 02 сарын 28-ны өдрөөс 8 өдөр

Хүсэлтхүлээнаваххугацаа: 2016 оны 01 сарын 21 өдрийг дуустал

Жич: Судалгаанд 02 сарын 28-ныөдрөөс8өдрийн хугацаанд өдөр бүр, бүтэн өдрөөр оролцохшаардлагатайтулоюутны хичээл, ажлынцагийнболомжийганхаарчүзнэүү. Оюутан хичээл зохицуулалтаа өөрөө хийнэ.

Холбообариххаяг: О.Мөнхцэцэг (munkhtsetseg@must.edu.mn)

Геологи, гидрогеологийн тэнхим, ГУУС