Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн хоёр жил тутмын XX хуралд оролцохыг урьж байна.

January 20, 20174 min read
b40f1c01e6b1efe5feda6a435a219d39ac123e57Kherlen2017Announcement17.01.13

Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн хоёр жил тутмын XX хуралд оролцохыг урьж байна.

Эрхэм хүндэт та бүхнийг “Төв Азийн Геологи ба Минерагени” сэдэвт Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн хоёр жил тутмын XX хуралд оролцохыг урьж байна.

Kherlen2017Announcement17 01 13

Хурлын товч түүх:

Геологи, эрдэс баялаг судлалын багш, эрдэмтэн геологич, залгамж халаа, залуу судлаачдын сургалт–судалгаа-үйлдвэрлэлийн томоохон төв –Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн байнгын үйл ажиллагаа нь уламжлан сэргэж, улам бэхэжсээр 2017 онд 43 жилийн ойтойгоо золгож байна.

Хэрлэнгийн олон улсын геологийн экспедици нь Монгол орны Төв ба Дорнод нутгийн геологийн тогтоц, структурын хөгжил, ашигт малтмалын ордын байрлал, тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг илрүүлэн судлах сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэлээр ажилласаар ирлээ.

Анхны эрдэм шинжилгээний хурлаа 1977 оны 5 сард Улаанбаатар хотод “Дорнод Монголын геологи ба металлогенийн асуудал” нэртэй зохион явуулснаас хойш, эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн цуврал хэвлэл, хурал тогтмолжиж, хамтын ажиллагаа өргөжин тэлсээр 2017 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд XX их хурлаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хурлын сэдвүүд:

  • Төв Азийн геологи
  • Төв Азийн Ороген бүсийн (ТАОБ) магмын хувьсал
  • ТАОБ-ийн эрдэс баялаг
  • Гидрогеологи ба инженер геологи
  • Эрэл, хайгуулын аргууд
  • Хүрээлэгч орчны геологи

Чухал өдрүүд:

  • 2017 оны 01 сарын 30 - Бүртгэл
  • 2017 оны 03 сарын 30 - Бүтээл хүлээн авах

Илтгэлийн хэл: Англи, Орос

УУХҮЯ, АМГТГ, ШУА-ын эрдэм шинжилгээний байгууллага, Геологийн мэргэжлийн холбоод, Геологийн Их, дээд сургууль, коллеж, Монголын хувийн хэвшилийн компаниуд, Гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиудын эрдэмтэн судлаач, багш, оюутан, геологич инженерүүдийг идэвхитэй оролцохыг УРЬЖ байна.


Та бүртгэлээ онлайн эсвэл файлаар гэсэн хоёр хувилбарын нэгийг сонгоорой.

Бүртгэл онлайнаар: https://goo.gl/oi27gW

Бүртгэл файлаар:

Визийн мэдүүлэг бөглөх шаардлагатай бол доорх файлыг бүрэн бөглөж, бүртгэлийн хамт илгээнэ үү

Урилга хүсэх:

Хурал зохион байгуулах комисс

Холбоо барих:

О.Мөнхцэцэг, munkhtsetseg@must.edu.mn