Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Их сургуулиудын удирдлага чуулж, дээд боловсролын шинэчлэлийн талаар хэлэлцэв.

March 3, 20152 min read

БСШУЯ болон Төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2-р сарын 25-нд чуулж, дээд боловсролын шинэчлэл, ололт амжилтынхаа талаар ярилцаж, харилцан туршлага солилцлоо.

Дээрх хэлэлцүүлгийг БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн их сургуулиудын удирдлага, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүдийн дунд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр болон МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ХААИС зэрэг төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүд оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр сургууль тус бүр:

- Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, үр дүнд чиглэсэн эрхзүйн орчны дүрэм, журам,

- Багш суралцагчийн үнэлгээ, удирдлага, мэдээллийн нэгдсэн систем,

- Хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжсэн санхүү, хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж санал бодлоо солилцлоо.