Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

"ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ” ОЛИМПИАД удахгүй болно.

November 2, 20162 min read
7e21ce9a554649b2718b2b995e3f9908461bc0d82525

"ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ” ОЛИМПИАД

Инженерийн мэдлэг, дадал болон ур чадвар шалгах даалгаврыг гүйцэтгэх, тулгарсан асуудлыг шийдэх, шийдэл олох ажлыг хийж гүйцэтгэнэ. Олимпиадын үйл явц дараах хуваарийн дагуу 2 үе шаттай болно.

  1. ГУУС-ийн 2-4 курсын оюутнууд оролцоно.
  2. Олимпиад 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 1-р шатанд тухайн сургуульдаа ялалт байгуулсан багууд (1-р байр, 2-р байр, 3-р байр эзэлсэн) 2-р шатанд оролцох эрхтэй.
  3. Олимпиадын 1-р үе шатыг тухайн сургууль удирдамж, даалгаврын хүрээнд зохион байгуулна. (2016 оны 11 сарын 21 өдөр Е-604 хурлын танхимд)
  4. Шалгарсан оюутнууд 2-р шатанд 2016 оны 12 сарын 12 өдөр ШУТИС, Геологи, Уул уурхайн сургууль дээр зохион байгуулагдана.

Холбоо барих утас, хаяг:

ШУТИС-ийн хичээлийн II-р байр, Уул уурхайн тэнхим 2-216, 2-25 тоот

Веб хуудас: hfft://www.guus.edu.mn