Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Зарлал

Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар

February 28, 20222 min read
063f901970863453a6fd958704ff941d

Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар

2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусгагдсаны дагуу ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон 3, 4-р саруудад зохион байгуулдаг билээ.

Иймд манай сургуулийн хувьд магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг 2022 оны 4-р сарын 12-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул салбар бүр дотроо ЭШ хурлаа зохион байгуулж түвшин тус бүрээр I, II байранд шалгарсан оюутны нэрс болон өгүүллийн /ШУТИС-ийн ЭШ-ний өгүүллийн шинэчлэсэн загварын дагуу бичих/ хамтаар 2022 оны 4-р сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлнэ үү. Сургуулийн хэмжээнд байр эзэлсэн оюутнуудын илтгэл, өгүүлэл цааш төв сургуулийн Эрдмийн чуулганд оролцоно. Тус ЭШХ-д магистр, доктор оюутнуудыг идэвхтэй хамруулна уу. ГУУС-ийн магистр, доктор оюутны нэгдсэн ЭШХ-ын комисст салбарын эрхлэгч нар болон ЭНБД орж ажиллана.

Жич: ЭШХ-ыг зохион байгуулах хэлбэрийг (цахим/танхим) зарлах бөгөөд, ЭШӨ-ийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр байршуулна. Хурлын өрөөг тухайн үед нь зарлана....

ГУУС, ЭБИС