Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар

March 16, 20222 min read
default

Магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын зар

2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид тусгагдсаны дагуу ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон 3, 4-р саруудад зохион байгуулдаг билээ.

Иймд манай сургуулийн хувьд магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг 2022 оны 4-р сарын 04-ны өдөр зохион байгуулахаар хугацаа өөрчлөгдсөн тул салбар бүр дотроо ЭШ хурлаа зохион байгуулж түвшин тус бүрээр I, II байранд шалгарсан оюутны нэрс болон өгүүллийг /ШУТИС-ийн ЭШ-ний өгүүллийн шинэчлэсэн загварын дагуу бичих/ хамтаар 2022 оны 4-р сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлнэ үү. Сургуулийн хэмжээнд байр эзэлсэн оюутнуудын илтгэл, өгүүлэл цааш төв сургуулийн Эрдмийн чуулганд оролцоно. Тус ЭШХ-д магистр, доктор оюутнуудыг идэвхтэй хамруулна уу. ГУУС-ийн магистр, доктор оюутны нэгдсэн ЭШХ-ын комисст салбарын эрхлэгч нар болон ЭНБД орж ажиллана.

Жич: ЭШХ-ыг зохион байгуулах хэлбэрийг (цахим/танхим) зарлах бөгөөд, ЭШӨ-ийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр байршуулна. Хурлын өрөөг тухайн үед нь зарлана.

ГУУС