Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

“МАНЛАЙЛАЛ ОРОЛЦОО ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” ШУТИС-ИЙН 1000 ОЮУТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ГУУС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

November 22, 20193 min read
956416f6070e3ece938d072e7defc9e98298bde71122344

ШУТИС-ийн тэргүүлэх 1000 оюутны “Манлайлал оролцоо хөгжлөөр түүчээлсэн 60 жил зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэг, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат болон бусад бүрэлдэхүүн сургуулиудын албаны хүмүүс оролцлоо.

Тус зөвлөгөөнд ГУУС-ийн 5 салбарын 265 оюутан, 8 багш (Ж.Ижилмаа, С.Үржинханд, Д.Ургамалсувд, Т.Биндэръяа, Г.Сандагдорж, Г.Сарантуяа, Ж.Ундаръяа), СА-ны ажилтан Л. Батсайхан, ГГС-ын сургалтын мастер Г.Баярмаа нар идэвхтэй хариуцлагатайгаар оюутнуудаа зохион байгуулж оролцлоо.

1122(11)

Мөн зөвлөгөөнд УТС, ЭБИС, ГТӨС-ын 11 оюутны бүтээлүүдийг үзэсгэлэнд тавьсан бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулахад Ж.Ижилмаа багш санаачлагатай, хариуцлагатай оролцсон билээ. Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил зөвлөгөөний үеэр сурлага, хөдөлмөр, урлаг спорт, нийгэм олон нийтийн ажлын идэвх оролцоогоор анги, хамт олноо манлайлан идэвх, үр бүтээл, санаачлагатай суралцаж, амжилт гаргасан оюутнуудад ШУТИС-ийн “Тэргүүний оюутан өргөмжлөл”, Оюутны Холбооны “Шилдэг оюутан” тэмдэг, батламж, “ГУУС-ийн захирлын нэрэмжит” зэрэг шагналуудыг гардуулав.

Зөвлөгөөний төгсгөлд ШУТИС-ийн оюутан залуусын “Залуус” дуу бүжгийн чуулгын оюутнууд урлагийн тоглолт үзүүлж, дурсгалын зураг авахууллаа. “Манлайлал-Оролцоо-Хөгжлөөр Түүчээлсэн 60 Жил” Оюутны зөвлөгөөнд оролцсон багш, оюутнууддаа амжилт хүсье.

1122(12)1122344

ГУУС-ЭША