"Металлурги-Машин үйлдвэрлэл, инженеринг"-ийн ассиоциаци үүсгэн байгуулагдлаа.
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг,ЭНБДарга Л.Түмэнбаярнар идэвх санаачлага гаргаж АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ-ны дэмжлэгтэйгээр байгуулагдаж байгаа "Металлурги-Машин үйлдвэрлэл, инженеринг"-ийн ассиоциацийн үүсгэн байгуулагч болсонд баяр хүргэе.
Тус нийгэмлэг нь үүсгэн байгуулагч 18 холбооны дэмжлэг, Механик тээврийн сургууль мөн багтаж Монгол улсад металлын үйлдвэрлэлийг эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлийг тэргүүн чиглэлээ болгох зорилготой юм.
Мөн газрын ховор элемент, ховор металл, үнэт чанар бүхий металлургийн үйлдвэрлэлийн чухал бүтээгдэхүүнүүдийг Монголын аж үйлдвэрлэлд хэрэглээ болгох үндсэн чиглэл бүхий төсөл хөтөлбөрүүд, мөн холбогдох машины үйлдвэрлэл зэргийг хөгжлийн гарц болгох юм.