Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Монгол улс 362 кг алт экспортолжээ

June 25, 20152 min read
8a6271de6ec72863e521491972ad2d0682fa3945

Манай улс энэ оны эхний таван сард 9.6 сая тонн нүүрс, 2.2 тонн алт, 438.6 мянган тонн азрын тос олборложээ. Хайлуур жоншны баяжмал 82.6 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 474 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 1.4 сая тонн, цайрын баяжмал 39.7 мянган тонныг үйлдвэрлэж 535.8 мянган тонн зэсийн баяжмал, 1.9 сая тонн төмрийн хүдэр, 3362 кг алт, 5.2 сая тонн нүүрс, 431.6 мянган тонн газрын тос экспортолсон байна.

Одоогоор улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 шатахуун 50, Аи-92 шатахуун 55, дизелийн түлш 38 хоногийн нөөцтэй байна.