Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Зарлал

Монгол Улсын газрын ховор элементийн ордууд

December 3, 20232 min read

Монгол Улсын газрын ховор элементийн ордууд

Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт нөөц 3.1 сая тонн. Нийт 6 орд илрүүлсэнээс 4 нь том, 2 нь жижиг орд байна. Энэхүү эрдсийн баялгаараа манайд улс дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай. Үүнд:

  1. Улаандөлийн 124.78 тоннын орд,
  2. Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,
  3. Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд
  4. Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд
  5. Цагаан чулуутын 274.55 тоннын орд,
  6. Лугийн голын 14.5 мянган тоннын орд тус тус багтаж байна.

Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгээд байна.

404750943 736664265157120 6524884661088907237 n

Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт маш чухал хувь нэмэртэй бөгөөд хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол