Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

“Монголын геологи хайгуул 2024” чуулган

April 9, 20243 min read
2024 04 09b

“Монголын геологи хайгуул 2024” чуулган

Чуулган 2024 оны 03-р сарын 28-31-ны өдрүүдэд болж манай сургууль хамтран зохион байгуулагчийн хувьд бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцов. Чуулган уулын оргил булаалцалдах “Баянзүрх хайрхан 2024” тэмцээн, явган аяллаар өндөрлөлөө. Энэ аялал нь геологич, геологийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд гэсэн хоёр төрлөөр явж, алт мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, геологийн алх, мөнгөн шагналаар шагнууллаа. Оюутны төрөлд ШУТИС-ийн геологийн оюутны баг 1, 2, МУИС-ийн оюутны баг 3-р байр эзлэв. Геологичдоос “Тригтек” ХХК-ний 1-2 баг эхний хоёр байр, Эмэгтэй геологичдын холбооны баг 3-р байр эзэллээ. Аяллыг Монголын үндэсний геологийн алба, ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбар хамтран зохион байгуулав.

Аялал, тэмцээн Сүхбаатарын төв цэгээс эхлэв.Үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбат Аялагч, тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв.

2024 04 09b

Тамирчид гараанд:

2024 04 09d

Ерөнхий шүүгч доктор, профессор С.Хишигсүрэн Баянзүрх уулын геологийн талаар мэдээлэл хийлээ.

2024 04 09e

Аялагчид Баянзүрх оргилд дурсгалын зураг татуулав.

2024 04 09f

Геологич төрөлд Д.Түдэв ахлагчтай Тригтек-1 баг - Тэргүүн байр

2024 04 09g

О.Хатансайхан ахлагчтай Тригтек-2 баг - Хоёрдугаар байр

2024 04 09h

М.Болдбаатар ахлагчтай Эмэгтэй геологичдын холбоо - Гуравдугаар байр

2024 04 09i

Оюутны төрөлд Ч.Анхбаяр ахлагчтай Птеродактиль баг - Тэргүүн байр

2024 04 09j

Г.Эрдэнэбат ахлагчтай ШУТИС-2 баг - Хоёрдугаар байр

2024 04 09k

Г.Дашдагжид ахлагчтай МУИС-ийн баг гуравдугаар байр

2024 04 09l

Шагналыг Үндэсний геологийн албаны геологийн хэлтсийн дарга Б.Болд-Эрдэнэ, ШУТИС-ийн доктор, профессор С.Хишигсүрэн нар гардуулав.

Хамгийн залуу аялагч алтан медаль хүртлээ.

2024 04 09m

Аяллыг зохион байгуулж дэмжсэн ахмад дунд үеийнхэн. Өвөр эгнээнд М.Болдбаатар, Ж.Ган-Очир, Б.Болд-Эрдэнэ, Б.Ариунболд нар.

2024 04 09n

ШУТИС, Геологи гидрогеологийн салбар