Back to news
Мэдээ
ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан “Их сургуулийн сургалтад сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь’’ сэдэвт онол практикийн бага хурлын удирдамж
October 17, 20182 min read
ХУРЛЫН ЗОРИЛГО:
ШУТИС-ийн профессор, багш нарын багшлахуйн онолын мэдлэг, заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, инженерийн боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгох, сургах, суралцахуйн үйл явцыг идэвхижүүлэх зорилготой.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ :
- Инженерийн боловсрол- сургалтын технологийн шинэчлэл
- Сургалтын дэвшилтэт арга зүй хэрэглэж буй туршлага
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, бүрэлдэхүүн сургуулийн багшийн хөгжлийн баг
Профессор, багш нарын оролцох хэлбэр:
- Илтгэл хэлэлцэж хэвлүүлэх
- Постер илтгэл тавьж хэлэлцүүлэх
- Салбар сургууль тус бүрээс 2 илтгэл ирүүлнэ
Эрдэм шинжилгээний хуралд оролцох мэдүүлэг:
- Илтгэл, өгүүллийн нэр
- Зохиогчийн овог нэр, цол зэрэг, албан тушаал, салбар сургууль
- Холбоо барих утас, и-мэйл хаяг, оролцох хэлбэр зэргийг тодорхой заана
- Илтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүллийн бичлэгийн стандартын //must.edu.mn/mn/b3m668/ дагуу бэлтгэж ирүүлнэ.
Хугацаа, байр:
Онол практикийн бага хурал 2018 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн ШУТТНС-гийн 604 хурлын танхимд 10:00 цагаас эхлэнэ.
Илтгэл хүлээн авах сүүлийн хугацаа -2018.10.26-ны өдөр
Илтгэл хүлээн авах хаяг: FDC@must.edu.mn
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ