Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль , Рио Тинто, Оюу Толгойн хамтран хэрэгжүүлж буй геотехникийн хөтөлбөр энэ оноос магистрын түвшний сургалт явуулахаар боллоо.

June 10, 20252 min read
default

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль , Рио Тинто, Оюу Толгойн хамтран хэрэгжүүлж буй геотехникийн хөтөлбөр энэ оноос магистрын түвшний сургалт явуулахаар боллоо.

Уул уурхайн салбарын амин сүнс болсон геотехникийн инженерүүдийг бэлтгэдэг тус хөтөлбөрт өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй оюутан хамрагдаж, анхны төгсөгчид болох 21 оюутан өнгөрсөн онд бакалаврын зэргээ авсан билээ.

Бид хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг чадавхжуулах, судалгааны төв байгуулахаар зорьж байна. Хөтөлбөрөөр дамжуулан геотехникийн нарийн мэргэжлээр суралцах сонирхолтой залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмшиж, Оюу толгой болон олон улсын томоохон уурхайд ажиллах боломж бий болох юм.

2025 06 10b