Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Зарлал

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судалгааны төвүүд дахин шилдгээр шалгарав.

September 18, 20252 min read

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судалгааны төвүүд дахин шилдгээр шалгарав. Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь их сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг дэмжих, аж үйлдвэр-бизнесийн байгууллагатай хамтран ажиллах, нийгэм эдийн засгийн асуудлыг мэдлэг, технологид суурилан шийдвэрлэх зорилгоор профессор, багш нарын хүсэлтийн дагуу судалгааны төвүүдийг ажиллуулж ирсэн ба 2025 оны 6 сарын байдлаар нийт 44 төв үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнээс 11 төв нь ШУТИС-ийн Геологи Уул уурхайн сургуульд харьяалалтай бөгөөд үйл ажиллагааны тайлангаа сургуулийнхаа Эрдмийн Зөвлөл тогтмол танилцуулж нягт хамтран ажилладаг.

25 7 20h2025 7 20c2025 7 20d2025 7 20e

ГУУС