Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Трансвест Монголиа ХХК-ий нэрэмжит "VIRTUAL MINE" анги нээлтээ хийлээ

September 13, 20232 min read
2023 09 0811

Трансвест Монголиа ХХК-ий нэрэмжит "VIRTUAL MINE" анги нээлтээ хийлээ

Трансвест Монголиа ХХК-ий нэрэмжит "VIRTUAL MINE" анги нээлтээ хийлээШУТИС, ГУУС болон Трансвэст Монголиа ХХК хамтран хөрөнгө оруулалт хийж засварласан Трансвест Монголиа ХХК-ий нэрэмжит "VIRTUAL MINE" анги нээлтээ хийлээ. Компаниас зүгээс ангийн тохижилт засварын ажлын, сургуулийн зүгээс виртуаль тоног төхөөрөмж, компьютер хэрэгслийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Энэхүү дадлагын танхим нь VR төхөөрөмж, тухайн төхөөрөмжид зориулан хичээл бэлтгэх 3D камер, дрон болон виртуал хичээл боловсруулах өндөр хүчин чадалтай компьютер, суралцагчдын ажиллах сургалтын компьютер, проектор зэрэг тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон болно.

Энэхүү танхимыг ашиглан суурин компьютеруудад баяжуулах үйлдвэрийн зураг төслийн програм хангамж, уурхайн зураг төслийн автоматжуулалтын програм хангамжуудийг суурилуулах бүрэн боломжтой бөгөөд ингэснээр тухайн танхимын ашиглалт өндөр болно.

2023 09 13c2023 09 13e2023 09 13f2023 09 13b

ГУУС, ЭБИС