Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

“Цахилгаан техник, автоматжуулалт”-ын олимпиад амжилттай болж өндөрлөлөө.

May 2, 20184 min read
e1e8e0a62afd884cb115d815cd30fbe072c31f308852

“Цахилгаан техник, автоматжуулалт”-ын олимпиад амжилттай болж өндөрлөлөө.

Инженерийн мэдлэг, дадал болон ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Цахилгаан техник, автоматжуулалт”-ын олимпиад 2018-04-28-нд амжилттай болж өндөрлөлөө. Уг олимпиад Уул уурхайн салбарын харъяа “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн олимпиадыг Монхорус Интернэйшнл ХХК, АВВ компанийн төлөөлөгчийн газар ивээн тэтгэж ажиллалаа.

Ивээн тэтгэгч байгууллагаас ЭХБХГазрын дарга Б.Батлхагва, Монхорусын Худалдааны хэлтсийн дарга Н.Батсайхан, Ур чадвар хөгжүүлэлтийн мэргэжилтэн Г.Энхмаа, Марктенгийн менежер н.Оюунсүрэн, АВВ группын Монгол дахь төлөөлөгчийн газрын Бизнес хөгжил, Марктенгийн менежер Х.Батхишиг нар ирж оролцлоо.

“Цахилгаан техник, автоматжуулалт-2018” олимпиадыг нээж УУС-ын багш техникийн ухааны доктор П.Ариунболор, техникийн ухааны доктор Г.Сандагдорж, техникийн ухааны доктор Я.Доржсүрэн, ивээн тэтгэгч байгуулагаас МонХорус Интернэйшнл ХХК-ийн Худалдааны хэлтсийн дарга Н.Батсайхан нар нээж үг хэллээ.

31423651 925338120959915 1885928536334663680 o22335533445

“Цахилгаан техник, автоматжуулалт-2018” олимпиадад УЦТТА-ийн нийт 62 оюутан оролцож 3 шатны шалгаруулалт боллоо.

31395884 925338527626541 152436283484930048 o

“Цахилгаан техник, автоматжуулалт-2018” олимпиадад УЦТТА-ийн нийт 62 оюутан оролцож 3 шатны шалгаруулалтаас 8 оюутан байр эзлэв.

"Цахилгаан техник, автоматжуулалт-2018" олимпиадын шагнал гардуулах үйл ажиллагаан дээр АВВ группын Монгол дахь төлөөлөгчийн газрын Бизнес хөгжил, Марктенгийн менежер Х.Батхишиг ирж шагнал гардуулж, оюутнуудад амжилт хүслээ.

55661

"Цахилгаан техник, автоматжуулалт-2018" олимпиадын Цахилгаан техникийн хэсэгт байр эзэлсэн оюутнууд:

№ Эзэлсэн байр Оюутны код Оюутны  нэр Анги
1 1 байр B171050830 Д.ШИНЭБАЯР УЦТТА-1
2 2 байр B171050827 Б.ЦЭРЭНЧУЛУУН УЦТТА-1
3 3 байр B171050823 С.БАЯРНЯМ УЦТТА-1
4 Тусгай байр B161050802 А.АМАРЗАЯА УЦТТА-2

Олимпиадын Цахилгаан техникийн хэсэгт байр эзэлсэн оюутнууд

6612

Автомат удирдлагын хэсэгт байр эзэлсэн оюутнууд:

№ Эзэлсэн байр Оюутны код Оюутны  нэр Анги
1 1 байр B141050833 М.САНЧИР УЦТТА-4
2 2 байр B141050804 С.ТҮВШИНЖАРГАЛ УЦТТА-4
3 3 байр B151050812 Б.ОТГОНДОРЖ УЦТТА-3
4 Тусгай байр B151050807 Б.ШИЖИРБОЛД УЦТТА-3

Автомат удирдлагын хэсэгт байр эзэлсэн оюутнууд

77518852

Олимпиадад байр эзэлсэн нийт оюутнууд багш нарын хамт

Уул уурхайн салбар, Зохион байгуулах комисс