Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Зарлал

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД АЛЕКСАНДР АЛЕКСАНДРОВИЧ КОЗЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

December 3, 20232 min read

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД АЛЕКСАНДР АЛЕКСАНДРОВИЧ КОЗЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр /2023.11.29/ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга ноён Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

406342081 691929589793335 7853026496578696340 n

Уулзалтын эхэнд, сайд Ж.Ганбаатар ноён А.А.Козловыг Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, салбарын бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэл өгөв. Үүний дараа, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний хангамж, тээвэрлэлтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, боломжит бүх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхээр тохирлоо. Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Газрын хэвлий ашиглалтын Ажлын хэсгийг байгуулж, цаашид хамтран ажиллахаар болов.

406347926 691929769793317 2152509553330435141 n

УУХҮЯ