Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

"Уул уурхайн геотехникийн сургалт, судалгааны компьютерын лаборатори"-ийн нээлт боллоо

March 5, 20232 min read
Comp lab2023

"Уул уурхайн геотехникийн сургалт, судалгааны компьютерын лаборатори"-ийн нээлт боллоо

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), "Оюу толгой" болон "Рио Тинто Монгол" компаниуд гурван талт хамтын ажиллагаа, Геотехникийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх, уул уурхайн судалгааны төвийг байгуулах 2.4 сая ам долларын санхүүжилттэй хамтарсан төслийн хүрээнд Геотехникийн оюутан, эрдэмтэн багш нарт зориулсан Компьютерын иж бүрэн лаборатори байгуулж ШУТИС-д хүлээлгэж өглөө. Энэхүү лаборатори нь дэлхийн хамгийн дэвшилтэт уурхайнуудад нэвтэрсэн Rocscience-ийн программ хангамж зэрэг мэргэжлийн 17 лицензтэй программд мэргэших, судалгаа, шинжилгээний хэрэгслүүдийг ашиглан симулъяц хийх, дадлагажих боломжийг геотехникийн оюутан, багш профессоруудад олгох юм.


Мэдээллийн эх сурвалж: https://www.facebook.com/otmongolia