Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

Уул уурхайн салбарын “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм шинжилгээний 46 дугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа.

November 23, 20182 min read

Уул уурхайн салбарын “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм шинжилгээний 46 дугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС. Геологи, Уул Уурхайн Сургуулийн Уул уурхайн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний 46 дугаар бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ШУТ. Төв номын сангийн Е-604 тоот хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

112245668

Хурлыг Уул уурхайн салбарын эрхлэгч, дэд профессор Б.Батболд удирдаж ГУУС-ийн зөвлөх профессор С.Цэдэндорж нээн үг хэллээ.

54984646

Уг хуралд “Ордын ашиглалт, уурхайн технологи, эдийн засаг, экологи”, “Ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалт”, “Уурхайн цахилгаанжуулалт, механикжуулалт” чиглэлээр профессор, багш, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн нийт 39 эрдэм шинжилгээний өгүүллийг эмхэтгэн хэвлүүлж ерөнхий хуралдаанд 9 илтгэлийг хэлэлцүүлэв.

49874984

Хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон профессор, багш нар болон хуралд оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

УУЛ УУРХАЙН САЛБАР