ӨРӨМДЛӨГИЙН СУРГАЛТЫН ПОЛИГОН

МУИС-ийн харъяа ПДС-д өрөмдлөгийн инженер бэлтгэж эхэлсэн 1979 оноос эхлэн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх асуудал янз бүрийн түвшинд яригдаж байгаад 1983 онд гарсан БНМАУ-ын СнЗ-ийн 22-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 1984 оны 2-р сард ГУУҮЯ, АБЯ хамтран Налайхын ТМС-ийн дэргэд хоёр сургуулийн хамтарсан өрөмдлөгийн сургалтын полигон байгуулах шийдвэр гаргаж энэ полигоны суурь тавигдаж эхэлсэн түүхтэй. Ингээд 1987 оны 6-р сард полигон ПДС болон Налайхын ТМС-ийн оюутан, сурагчид, багш ажилтнуудын хүчээр бүрэн баригдаж, ашиглалтанд орж өнөөг хүртэл үүргээ гүйцэтгэж байгаа юм.

Судалгааны чиглэл:

Налайх дахь сургалтын полигон нь “Өрөмдлөгийн техник технологи” хөтөлбөрийн оюутнуудыг өрөмдлөгийн тоног төхөөрөмж, туслах болон ослын багаж хэрэгслүүдтэй ажиллах арга ажиллагаа, технологийг бие даан суралцуулж, тэдгээрийн эд ангиуд, ажиллах зарчимын талаар тодорхой мэдлэг олгоно.

Сургалтын материаллаг бааз:

Сургалтын материаллаг баазын хувьд Налайх дахь сургалт-үйлдвэрлэлийн полигонд УКС-22М, УГБ-50М, УРБ-2А, ЗИФ-650М, СКБ-4, ЗИФ-1200МР зэрэг өрөмдлөгийн төхөөрөмж болон бусад багаж хэрэгслүүдтэй. Мөн өрөмдлөгийн технологийн лаборатори, кабинет оюутнуудад үйлчилж байна.

image 20220214152253 2image 20220214152253 1

Зураг 1. Налайх дахь сургалт-үйлдвэрлэлийн полигон

2010 онд сургалтын полигоны багаж хэрэгслүүдийг шинэчлэх зорилгоор Монголд ажил үйлчилгээ явуулдаг Канадын “Мейжер дриллинг” компанитай гэрээ байгуулж 200 орчим сая төгрөгийн өрөмдлөгийн орчин үеийн багаж хэрэгсэл авч сургалтанд ашигладаг болсон.

image 20220214152253 3image 20220214152253 4image 20220214152253 5

Зураг 2. Өрөмдлөгийн багаж хэрэгсэл

Сургалтын полигонд засвар, шинэчлэл, өөрчлөлт орсон тухай мэдээлэл

  1. 1988 онд полигонд эргэлтэт өрөмдлөгийн СКБ-4 /ОХУ/ төрлийн төхөөрөмжийг шинээр авч суурилуулав.
  2. 2004 онд газар эзэмшлийн зөвшөөрлийг албан ёсоор авсан. 3439 кв.м талбайтай.
  3. 2007 онд “Ордгео” ХХК-ний дэмжлэгтэйгээр ЗИФ-1200МР /ОХУ/ өрмийн төхөөрөмжийг авч полигонд угсрав.
  4. 2007 онд өрөмдлөгийн полигоны ашиглалтыг сайжруулах зорилгоор сургалтын төлөвлөгөөнд “Өрөмдлөг” 2 кредиттэй хичээлийг оруулав. Энэ нь оюутнуудыг өрмийн төхөөрөмж дээр ажиллуулж сургахад ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон юм.
  5. 2013 онд БСШУСЯ-ны 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дахь өрөмдлөгийн сургалтын полигонд их засвар хийж, хашаа, суурин өрмийн байр, оюутны байр зэрэг байгууламжуудыг шинэчлэн тохижуулав.
  6. 2016 онд сургуулийн хөрөнгө оруулалтаар 35.9 сая төгрөгийн өртөг бүхий 15х9х4,5м хэмжээтэй ган хийцтэй сэндвичин хучилттай өрөмдлөгийн машин тоног төхөөрөмжүүдийн гаражийн барилгыг Ээл-Ундрам ХХК-иар бариулж ашиглалтанд оруулав.
  7. 2016 онд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн гурвалсан холбоог бэхжүүлэх, бодит төслүүдийг хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор полигонд “Эрдэс баялгийн нэгдсэн лаборатори" байгуулах төсөл боловсруулав.
  8. 2019 онд Антарктидын судалгаанд болон сургалтанд зориулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шинээр өрмийн төхөөрөмж угсарч полигонд байрлуулав.
지질광산공학대학