Геофизик
“Геофизик” мэргэжил нь дэлхийн дотоод бүтцийн судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулд хэрэглэгддэг орчин үеийн аргууд, техник технологийн хамгийн тэргүүний дэвшилт, хөгжлийн тусламжтайгаар археологи, инженер геологи болон экологийн тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэж байна. Монгол орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох шинжлэх ухаан, практикийн чухал зорилтуудыг геофизикийн мэргэжилтэн шийдэх болно.
프로그램 학습 성과
Геологийн судалгааны тодорхой үе шатны асуудлыг шийдвэрлэх шаардлагыг бүрэн хангасан геофизикийн арга аргачлал сонгох чадвар эзэмших
Эрэл хайгуул, бүх төрлийн ашигт малтмалын ордын зүй тогтлыг илрүүлэх геофизикийн арга аргачлал, хээрийн судалгааны ажил явуулах, удирдах чадвар эзэмших
Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан геофизикийн өгөгдөл боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар эзэмших
Геофизикийн шинэ арга аргачлал, тоног төхөөрөмжийг ашиглах, багаж тоног төхөөрөмж засах чадвар эзэмших