Геологи
“Геологи” мэргэжил нь дэлхийн дотоод гадаад бүтэц тогтоц, чулуулаг бүрхүүл түүн дээр явагддаг геологийн төрөл бүрийн процесс, тэдгээрийн үр дүнд үүссэн эрдэс, чулуулаг, ашигт малтмалыг судалдаг. Геологичид эхлээд дэлхийн гадаргууд илрэх хурдас чулуулгийн зүй тогтол, гарал үүсэл, шинж чанарыг геологийн зураглал-маршрутын судалгаагаар хийж, ашигт малтмалын эрдэсжсэн цэг илрэлүүдийг тогтоон геологийн зураг зохиодог.
Геологи хөтөлбөрөөр суралцан төгсөгч геологич мэргэжилтэн нь геологийн төрөл бүрийн судалгаа шинжилгээний ажил хийх Геологийн шинжлэх ухааны онолын тал бүрийн мэдлэг эзэмшинэ. Онолын мэдлэг эзэмшсэнээр хүн төрөлхтний нийгмийн амьдралын амин чухал хэрэглээ болох төрөл бүрийн ашигт малтмалын ордыг илрүүлэх суурь болсон геологийн зураг зохиох, байгалийн үзэгдлүүдийн зүй тогтлыг илрүүлэх, дэлхийн геологийн хөгжлийн түүхийг сэргээн судлах чадвартай мэргэжилтэн болж төгсөнө.
프로그램의 장점
Ууган хөтөлбөрүүдийн нэг (62 дахь жилдээ төгсөлт хийсэн)
Хөрвөх чадвартай
Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
Сургалтын орчин үеийн материаллаг бааз, тоног төхөөрөмжтэй
Олон улсын судлаачидтай хамтран ажиллах өргөн боломжтой
Ажлын байрны эрэлт ихтэй