번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

"14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) ОУ-ын эрдэм шинжилгээний симпозиумд оролцохыг урьж байна.

시작
2025년 5월 5일 오전 07:25
2025 05 05a

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, боловсролын технологийн судалгаа, хөгжилд компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюуны дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нь IEEE-Боловсролын Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг 2025 оны 9-р сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү симпозиумд компьютерын ухаан, инженерчлэл, боловсролын технологи чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломжийг Танд санал болгож байна. Илтгэлийн эмхэтгэл нь IEEE Xplore мэдээллийн санд бүртгэгдэж, SCOPUS олон улсын өгөгдлийн санд индексжүүлнэ.

Жич: Хуралын нэмэлт мэдээлэл, өгүүлэл хүлээн авах хугацааны сунгалттай холбоотой мэдээллийг даруй мэдэгдэх болно.

Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.iscset-conf.org

Холбоо барих: research@must.edu.mn

2025 05 05a