번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

2024 оны 10 сард зохион байгуулагдах Mining Week арга хэмжээ

시작
2024년 3월 22일 오전 08:38
2024 03 22n

2024 оны 10 сард зохион байгуулагдах Mining Week арга хэмжээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry хамтран Mining Week арга хэмжээг 2024 оны 10 сарын 07-13 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн зүгээс MinePro 2024 үзэсгэлэнг 2024 оны 10 сарын 10-12-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

”MinePro 2024” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх үйлчилгээ, технологийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч компаниудыг хамруулан оролцуулах юм.

Онцлох хөтөлбөрүүд:

1. Уул уурхайн төслийг хэрэгжүүлэгч компаниудын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 2025 оны төлөвлөгөө, ханган нийлүүлэгч нарт тавих шаардлага, процесс зэргийг танилцуулах хөтөлбөр;

2. Худалдан авалтын өмнөх брэнд хоорондын иж бүрэн үнэлгээг хийх, бодит ажлын талбар дээрх техникийн ажлын бүтээлээ танилцуулах хөтөлбөр;

3. Төслийн болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой гаднын болоод дотоодын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн боломжуудын талаарх танилцуулга хөтөлбөр;

4. Олон улсын худалдааны агентлагууд өөрийн орны гадаад худалдааны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга хөтөлбөр;

5. Олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч фирмүүдийн танилцуулга хөтөлбөрүүдийг онцолж байна.

Танай байгууллагын хамт олныг бидний зохион байгуулж буй “MinePro-2024” үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнтэй холбоотой бусад мэдээллийг partnership@minepro.mn хаягт хандаж авна уу.

#MINEPRO2024#MiningInnovation#CollaborateWithMinePro#FutureOfMining