번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

Австрали, Энэтхэг улсууд сэргээгдэх эрчим хүчний  салбарт хамтран ажиллана

시작
2024년 11월 25일 오후 01:19
2024 11 25b

Австрали, Энэтхэг улсууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана

Австрали улс Энэтхэг улстай хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл, батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Австрали нь нэг хүнд ногдох дээвэр дээр суурилсан нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд нэгд ордог. Тиймээс Энэтхэгтэй хамтран хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд нарны эрчим хүчний салбар дахь ажиллах хүч бэлтгэх сургалт зохион байгуулах юм байна.

"Нарны хавтангийн үйлдвэрлэл, батарей, эрдэс боловсруулалт, “ногоон” устөрөгч, “ногоон” төмөр үйлдвэрлэл зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр тал хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Австрали Энэтхэгийн харилцаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж Австралийн Ерөнхий сайд хэллээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Моди “батлан хамгаалах, чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, усан онгоцны үйлдвэрлэл, сансар судлал зэрэг салбарт талууд хамтран ажиллана” гэж мэдэгдэв.

2024 11 25b

https://www.mongolianminingjournal.com/a/73797