번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

“ЭРДЭНЭТИЙН-ОВОО 60” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

시작
2023년 7월 14일 오후 02:52
TGS47821

“ЭРДЭНЭТИЙН-ОВОО 60” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран “Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

Жил бүрийн 10 дугаар сард Геологичдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан, “Эрдэнэтийн-Овоо 60” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын шинжлэх ухааны академи, Шинжлэх Ухаан, технологийн их сургууль, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Хурлын бэлтгэл ажлыг хангах хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Монголын геологичид, эрдэмтэн доктор, судлаачид Эрдэнэтийн-Овоо ордыг нээн илрүүлсний 60 жилийн түүхийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний түвшинд дүгнэн хэлэлцэж, ирээдүйг нь тодорхойлох юм байна. Мөн хөтөлбөрийн дагуу Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, онцлог, ордын гарал үүсэл, хүдрийн байгууламжийн төрөл, нөөц баялгийн чиглэлээр хамтран ажиллах юм.

TGS47821