Европын Холбооны ERASMUS+ Strand3 хөтөлбөрийн санхүүжилттэй GREEN FUTURE төсөл хэрэгжиж эхэллээ

“Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын үнэлгээнд тогтвортой болон ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх нь – GREEN FUTURE” (Sustainable and resilience indicators for Mongolia universities assessment) сэдэвт төсөл хэрэгжиж эхэллээ.
Төслийн нээлтийн уулзалтыг удирдагч байгууллага болох Испани Улсын Валенсиагийн Политехникийн их сургууль (Valencia Polytechnic University) 2026 оны 01 сарын 21–23 өдрүүдэд Валенсиа хотод (Spain,Valencia) зохион байгуулж, уулзалтад төслийн ШУТИС-ийн төлөөлөл Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал Д.Ганбат, Механик инженер, тээврийн сургуулийн ЭНБД П.Цэрэнчимэд нар 12 гишүүн байгууллагын төлөөллийн хамт оролцлоо.
Төслийн удирдагч: Испани Улсын Валенсиагийн Политехникийн их сургууль
Европын Холбооны гишүүн байгууллагууд:
1. Итали Улсын Женовагийн их сургууль
2. Герман Улсын Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль
3. Итали Улсын Аюулгүй байдал ба эрх чөлөө ТББ
Монголын гишүүн байгууллагууд:
- Боловсролын яам
- Боловсролын үнэлгээний төв
- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
- Монгол улсын их сургууль
- Хөдөө аж ахуйн их сургууль (Бүсийн зохицуулагч)
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
- Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
- Боловсролын чанарын судалгааны хүрээлэн ТББ