번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

ХАВРЫН УЛИРЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2022 оны 02 дугаар сарын 07-ны ӨДРӨӨС ЭХЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ.

시작
2022년 1월 19일 오전 06:43
063f901970863453a6fd958704ff941d

Хаврын улирлын сургалтын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэв


Ковид-19 цар тахлын нөхцөл байдал Улсын онцгой комисс, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаас өгч буй чиглэл зөвлөмжийг үндэслэн ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ шийдвэрийн дагуу “Сургалтын нэгдсэн хуанли”-д холбогдох өөрчлөлтүүдийг тусган шинэчлэн батлав.

Сургалтын бодлого, зохицуулалтын газар.

2022-01-18