번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД ИНЖЕНЕРҮҮДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

시작
2023년 2월 28일 오전 08:28
2233489

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД ИНЖЕНЕРҮҮДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮД,ТЕХНОЛОГИЧИД, МАТЕМАТИКЧДЫН НЭГДСЭН БАЙГУУЛЛАГА (WSTEM) НЬ 2023 ОНЫ 6-Р САРЫН 29-ӨӨС 7-Р САРЫН 1-НИЙ ӨДРҮҮДЭД АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГИШҮҮН УЛС ОРНУУДЫН 13 ДАХ УДААГИЙН УУЛЗАЛТ-ХУРАЛ (INWES-APNN)-ЫГ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД ИНЖЕНЕРҮҮДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ (ICWSTEM)-ТАЙ ХАМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА.

ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА:

Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд,технологичид, математикчдын нэгдсэн байгууллага (WSTEM) нь 2023 оны 6-р сарын 29-өөс 7-р сарын 1-ний өдрүүдэд Ази номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дах удаагийн уулзалт-хурал (INWES-APNN)-ыг Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн эрдэм шинжилгээний хурал (ICWSTEM)-тай хамт Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

ХУРЛЫН ЗОРИЛГО

INWES-APNN уулзалт чуулга болон ICWSTEM олон улсын хурал нь эрдэмтэд, инженерүүдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой.

САЛБАР ХУРАЛДААНУУД:

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын хүрээнд дараах салбар хуралдааныг зохион байгуулж хуралдаан тус бүрээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулна. Үүнд:

1) Хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэнд (1.Ядуурлыг устгах, 2.Өлсгөлөнг зогсоох, 3. Эрүүл мэндийг дэмжих)

2) Боловсрол, шинжлэх ухаан (4. Чанартай боловсролыг дэмжих, 5.Жендерийн эрх, тэгш байдлыг хангах)

3) Хүрээлэн буй орчин (6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, 11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, 13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, 14. Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах, 15. Хуурай газрын эко системийг хамгаалах)

4) Нийгэм, эдийн засаг (8. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, 10. Тэгш бус байдлыг бууруулах, 12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих, 16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох, 17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх)

5) Инженерчлэл: (7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, 9. Инновац болон дэд бүтцийг нэмэгдүүлэх)

ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ҮР ДҮН:

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, эрдэмтэд, инженерүүдийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, бүтээл инновацыг нийтэд таниулах, тулгамдаж байгаа асуудлуудын гарц, шийдлийг олохоос гадна монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд төдийгүй Монгол улсын нэр хүндийг өргөх, эх орноо сурталчлахад ихээхэн чухал ач холдогдолтой. Энэ удаагийн INWES-APNN-ICWSTEM олон улсын хуралд 23 гаруй орны 50 гаруй эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн төлөөлөл хүрэлцэн ирэхээр төлөвлөгдөж байна.

Хурлын хүрээнд гарах үр дүнг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Эрдэмтэд, инженерүүд, инновац бүтээгчдийн гаргасан санаа, санал, санаачилгыг эмхэтгэн төр захиргааны холбогдох байгууллагуудад хүргэнэ.

2) Шилдэг технологи, инновацын бүтээгдэхүүнийг сурталчилна.

3) Салбар хуралдаан тус бүрийн эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн шилдэг бүтээлийг түгээн дэлгэрүүлнэ.

4) Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэнэ.

5) Монголын соёл, түүх, уламжлалыг олон улсад сурталчилна.

6) Гадаад, дотоодын инженерүүд, эрдэмтдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

ХУРЛЫН БАЙРШИЛ:

Mонгол улсын их сургуулийн Номын сан (https://catalog.num.edu.mn)

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ АВАХ:

Олон улсын хурал нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, судлаачид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тул судалгааны ажлын шинэ үр дүнг харуулсан өгүүлэл ирүүлэхийг урьж байна.

Хураангуй нь 500-аас ихгүй үгтэй, англи ба монгол хэл дээр байна. Өгүүлэл нь англи эсвэл монгол хэл дээр байна. Хуралд бүртгүүлсний дараа өгүүллээ өөрийнхөө хурлын хаягаас илгээнэ. Зөвшөөрөгдсөн өгүүлэл нь хуралд аман эсвэл ханан илтгэл хэлбэрээр тавигдана.

Өгүүлэл бичих загвар болон шаардлагыг хурлын цахим хуудаснаас авна.

АНХААРАХ ӨДРҮҮД:

4-р сарын 1-ны бүртгэл хаагдана.

4-р сарын 15-ыг хүртэл өгүүлэл авна.

5-р сарын 1-нд хариу мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.