번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН СОЁРХОЛТ ДӨРВӨН ЭРХЭМ

시작
2022년 9월 16일 오전 11:02
4874841848AE9GRG

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН СОЁРХОЛТ ДӨРВӨН ЭРХЭМ

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Төрийн соёрхолт дөрвөн эрхэм, Ардын багш нэг эрхэм төрөн гарлаа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж “УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ” хэмээх эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн юм.

“УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ” хэмээх 7 боть бүтээлийг туурвисан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн профессор Монгол улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат, Монгол улсын гавьяат багш С.Цэдэндорж, Монгол улсын гавьяат багш Ж.Цэвэгмэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн захирал Монгол улсын гавьяат багш Л. Пүрэв нарыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ГУУС