이벤트로 돌아가기


ШУТИС болон Чимэгэ системс ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа
시작
2025년 3월 12일 오전 08:01

2025 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу болон Чимэгэ системс ХХК-ийг гүйцэтгэх захирал С.Бадрал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагаа нь үндэсний хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, инновацыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
- Хиймэл оюуны чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах
- Экосистемийг бүрдүүлэх
- Мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Судалгаа инновацыг хөгжүүлэх
- Оюутны дадлага хийх боломж бүрдүүлэх
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх
зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Мөн Чимэгэ систем ХХК-ийн хиймэл оюуны шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ, програм хангамжийг ШУТИС-ийн багш, оюутнуудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон байна.

