이벤트로 돌아가기

ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна
시작
2024년 1월 11일 오후 01:11

ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна

Ажлын байранд тавигдах шаардлага:
- Магистр, түүнээс дээш зэрэгтэй.
- Дипломын голч дүн бакалаврын зэрэг 3.0-аас, магистрын зэрэг 3.2-оос тус тус доошгүй үнэлгээтэй байна.
- Докторын зэрэгтэй, их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
- Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг.
- Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай.
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий, бүрэн бөглөсөн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
- Боловсролын зэрэг, цолны дипломын хуулбар (боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх)
- Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл лавлагаа
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.
ШУТИС-ийн Хүний нөөцийн алба
Утас: 11-326409, 11-322393