번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

이벤트로 돌아가기

ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна

시작
2023년 4월 29일 오전 09:36
default

ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна

ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2023 оны 2 дах дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.

Хамрах хүрээ

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан.

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

  1. Техник технологи
  2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан
  3. Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

Тавигдах шаардлага:

  1. Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
  2. Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  3. Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
  4. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах

Холбоос: https://research.must.edu.mn/page/104

Өгүүлэл бичих (template) загвар ашиглах !!!

Хугацаа

  • Өгүүлэл хүлээн авах: 2023.04.12-2023.05.05
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2023.04.12-2023.05.07
  • Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2023.05.08-05.17
  • Өгүүлэлд засвар оруулах: 2023.05.18-05.21
  • Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.05.22-06.12

Өгүүллийг: 2023 оны 05 сарын 05-ны дотор batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр, Утас:88010302

Дараах мэдээллийг өгүүлэлтэй хамт ирүүлнэ.

untitled99223344

Дэлгэрэнгүй мэдээллийн эндээс авна уу.