번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

1000 инженер тѳслөөр ГУУС-ийн Геологи-гидрогеологийн тэнхимийн ахлах багш Н.Манчук Японы Нагоя Их Сургуульд зэргийн бус судлаачаар ажиллаад ирлээ

2018년 2월 8일2분 읽기

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль “Инженер Технологийн Дээд боловсрол” Төсөл

Төслийн нэр: Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа,
тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр

Төслийн дугаар: J22B15

Сургууль: Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Геологи, Уул Уурхайн Сургууль

Төслийн гишүүн: Нурамхаан Манчук

1000 инженер тѳслийн шугамаар ГУУС-ийн Геологи-гидрогеологийн тэнхимийн ахлах багш Н.Манчук нь 2018 оны 01 сарын 17-ноос 27 хүртэл 10 хоног зэргийн бус судлаачаар Японы Нагоя Их Сургуульд лабораторийн судалгаа, шинжилгээг LA-ICP-MS, XRF багаж тоног төхөөрөмжүүдэд шинжилгээ хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

  • U-Pb –ны аргаар чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох изотопын судалгааг хийж, изотопын шинжилгээний үр дүнг боловсруулах арга аргачлалд суралцсан байна.
  • Тунамал болон хувирмал чулуулгуудын геохимийн шинжилгээг хийж, гол элементүүдийг тогтоож сурав.
3(4)4(1)

LA-ICP-MS багаж дээр U-Pb аргаар үнэмлэхүй насны шинжилгээг хийв.

5(1)6(1)

Rigaku, TR Auto-Bead-1000-S машин дээр дээжийг хайлуулан шилэн чиф (Glassbead) бэлтгэв.

2(5)8

ZSX Priumus II маркийн XRF машинаар геохимийн шинжилгээ хийв

9