번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

2014-2015 оны спортын 4 төрөлт арга хэмжээний мэдээлэл

2015년 2월 16일3분 읽기
012482864076b4b2f76d12052388c5ad240a6e0a

2014-2015 оны спортын 4 төрөлт арга хэмжээний мэдээлэл

ШУТИС –ийн багш ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын 4 төрөлт арга хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд Геологи Уул уурхайн сургуулиас нийт 36 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо. Энэ жилийн тэмцээн нь Ш. Отгонбилэгийн нэрэмжит Технологийн дээд сургуулийн 40 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог бөгөөд 2 үе шаттай зохион байгуулагдсан юм. Эхний тойргийн тоглолтууд ШУТИС –ийн спорт заланд 4 өдөр үргэлжлэн явагдсан. Үүнээс ГУУС –ийн сагсан бөмбөг эрэгтэй, гар бөмбөг эрэгтэй, эмэгтэй багууд тус тус шигшээ тоглолтонд шалгаран Эрдэнэт хотыг зорьсон юм.

2015.01.13-16 –ны хооронд Эрдэнэт хотын “Хангарьд” спортын ордон болон “Спортын төвийн цогцолбор”-ын заланд 2 өдөр баг тамирчид маш хүчтэй өрсөлдөн бүх төрөлд эхний 3 байрыг эзлүүлэн аваргуудаа шалгарууллаа. Үүнд манай сургууль:

- Сагсан бөмбөг төрөлд:

эрэгтэй баг тамирчид –мөнгөн медаль

- Ширээний теннис төрөлд:

багаараа – 6 байр

ганцаарчилсан эмэгтэй – мөнгөн медаль

- Шатрын төрөлд:

багаараа –хүрэл медаль

- Гар бөмбөг төрөлд:

эрэгтэй баг тамирчид –тусгай байр

- Биллиард төрөлд:

захирлын баг – мөнгөн медаль гэх мэт амжилтуудыг тус тус гаргасан.

ГУУС-ийн баг тамирчид нээлтийн үйл ажиллагааны үеэр

Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид шагналаа гардаж авч байгаа байдал

Шатар, теннисний төрөлд медаль авсан тамирчид: Ганзориг, М. Оюунбилэг, Д.Ургамалсувд, О. Жавхлан нар

Ширээний теннис төрөлд: Ц. Ариунжаргал

М. Оюунтөгс ахлагчтай Эрдэнэт явсан баг, бүрэлдэхүүн