번역 대기 중

자동 번역이 예약되었습니다. 곧 확인하세요.

뉴스로 돌아가기
Мэдээ

“Ажлын үр дүнг дээшлүүлэх сэтгэлгээний аргууд” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2016년 9월 20일2분 읽기
abc8b46b4f17cefdb9da67867305f7fc310fde494455

“Ажлын үр дүнг дээшлүүлэх сэтгэлгээний аргууд” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Геодезийн хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлүүлэх ажлын хүрээнд ГУУС-ийн Геодезийн салбар Багшийн Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулсан “Ажлын үр дүнг дээшлүүлэх сэтгэлгээний аргууд” сэдэвт 8 цагийн сургалт 2016.09.16-ны өдөр E- 604 тоот танхимд амжилттай болж өнгөрлөө.

1122(5)

Уг сургалтаар Сэтгэлгээний хувьсал, Эерэг сэтгэлгээ ба багшийн хөгжил, Латерал сэтгэлгээний арга, Бүтээлч сэтгэлгээний арга зэрэг сэдвээр лекц уншигдаж дадлага ажил хийлээ.

2233(1)

Сургалтанд ГУУС-ийн 4 салбарын болон Геодезийн салбарт хичээл ордог ерөнхий эрдмийн нийт 30 багш хамрагдаж гэрчилгээ авлаа.

3344(5)

Сургалтанд хамрагдсан багш нар сургалтын сэдэв, агуулга, чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дахин энэхүү сургалтыг зохион байгуулж олон хүнийг хамруулахыг хүсэж байлаа.

abc8b46b4f17cefdb9da67867305f7fc310fde494455

Геологи Уул Уурхайн Сургууль, Геодезийн салбар

Багшийн Хөгжлийн Төв